Хотын дарга дүүргийн удирдлагуудтай хариуцлага тооцно

img

ТҮК-уудаа ажиллуулж чадахгүй, хур хог бий болгосон дүүргийн удирдлагуудтай хариуцлага тооцно гэдгээ хотын дарга хатуу анхаарууллаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн ариун цэврийг сайжруулах, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, ингэснээр иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс ирэх сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаатай “Хоггүй Улаанбаатар” аян өрнүүлэхээр болжээ.   Аянд бүх дүүрэг, хороо, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр хамрагдах юм.  Орон сууц, гэр хорооллын айл өрх, гудамж, гуу жалга болон албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд менежментийн оновчтой шийдэл нэвтрүүлэн, үйлчилгээгээ сайжруулж, дүүргээ хоггүй цэвэр болгохыг дүүргийн удирдлагуудад даалгасан байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

авилга:
Мөнхбаяраа, битгий худлаа шоудаад байл даа. Өвлийн 6 сар өдөр бүр зөөж болох байсан. Зориуд хогийн цэгийг лоноор байгуулаад дараа их ажил хийсэн болж хотын төсвөөс тэр бумаар нь мөнгө хүүлдэгээ болиоч дээ. Сонгуулийн мөнгө босгох энэ бузар аргаасаа салаачээ. 2012 онд Мөнхбаяр нэр дэвшлээ ч Улаанбаатарчууд сонгохгүй шүү.
2012-03-30
Монгол:
Хараал ид гэж. жил болгон л худлаа үнэн иймэрхүү юм хийхээ больмоор юм. Зүгээр л энэ нийтийн аж ахуйн үйлчилгээг хувьчилчих хэрэгтэй ш дээ. Тэгэхгүй хийлгэж байгаа нэртэй, хийж байгаа нэртэй ийм байхаа болих хэрэгтэй ш дээ. Арай дэндүү юмаа
2012-03-30
ЧД Иргэн:
"Ирэх сарын 1-нээс хоёр сарын хугацаатай “Хоггүй Улаанбаатар” аян өрнүүлэхээр болжээ" гэнэ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Уг нь, өдөр болгон хогоо ачиж цэвэрлэж, цэвэрхэн байх ёстой шүү дээ. Тэгээд энэ "ажил" 2 сар үргэлжлээд л нэг их ажил хийсн болоод л, дараа нь эргээд бахь байдаг руугаа эргэн орж, хогондоо дагардах юм байна. Манай ажил нэг иймэрхүү л байна.
2012-03-30
Хог:
Улаанбаатар барилга ахуйн хогны цуглуулга болсон шүү дээ.Ажэл хийдэггүй дүүргийн дарга нараа халж, хогоо цэвэрлэж чадах ТҮК-ийн ажилчин тавибал таны санаачилсан ажил явах байх шүү.
2012-03-30
Зочин:
Жил болгон сүртэй үүрэг даалгавар өгөөд эхэлдэг ажил байна. Харин үр дүн байдаггүй. Өөрөөр сэтгэж, бодитой ажиллах цаг болсон юм биш үү Мөнхбаяр даргаа...
2012-03-30