
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн онц ноцтой хэрэг өнгөрөгч зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө гарсан.
Уг хэргийг УМБГ-ын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад нийслэлийн Прокуорын газрын хяналтад шилжүүлсэн юм.
Уг хэргийн хяналтын хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болжээ. Нэгэн гэр бүлийн таван хүнийг барьцаалж хүний аминд хүрсэн Э 25 настай аж. Тэрбээр эхнэрээ барьцаалж хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ