Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулав

img

Нийслэлийн архивын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 13 дугаар хороон дээр өчигдөр архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох “Үзүүлэх сургалт”-ыг  зохион байгууллаа.   Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт арга зүйн хэлтсийн Сургалт арга зүйн мэргэжилтнүүд “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах”, “Баримтын нэр төрөл болон хадгалах хугацааг тогтоох”, “Тусгай төрлийн баримтаар хэрэг бүрдүүлж, хадгалалтад авч, бүртгэл хөтөлж буй байдал” /CD, DVD, гэрэл зургийн баримт, гэрэл зургийн цомог/ зэрэг сэдвүүдээр  сургалт явуулав.   Энэ үеэр Нийслэлийн Архивын газрын Архивч-сэлбэн засагчийн зүгээс “Байгууллагын архивын баримтанд нягтлан шалгалт хийн, ангилан төрөлжүүлэх, хадгалах хугацааг тодорхойлон, үдэж хавтаслах, нүүр бичилтийг ямар хэлбэрээр хийх дадлага ажил”-ыг бодитоор хийж үзүүлж тодорхой үр дүнд хүрсэн дадлыг эзэмшүүллээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ