
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хэд хэдэн хувьцаат компаниуд удирдах зөвлөлийн ээлжит хурлаа хийж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ.
Тухайлбал, “Талын гал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 15 төгрөгийн ногдол ашиг олгохоор тогтоол гаргасан байна.
Мөн “Адуунчулуун” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 15-ны өдөр болж, нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ. “Адуунчулуун” ХК-ийн нэгж хувьцааны үнэ өчигдрийн байдлаар 5103 төгрөгийн ханштай байна.
Дээрх хоёр компаниас гадна “Хялганат” ХК ТУЗ-ийн хурлаа хийж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар болсон байна. Энэ сарын 13-ны өдөр болсон хурлаар хувьцаа эзэмшигчиддээ 2011 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 138.32 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Гэхдээ ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх хугацааг энэ сарын 15-наар тасалбар болгожээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ