Солонгосын Элчин сайд Н.Хүрэлбаатарт бараалхав

img

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Тае-ро Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт бараалхав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлуудын талаар товч танилцууллаа. Үүний дараагаар Элчин сайд ноён Ли Тае-ро Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа тэмдэглээд, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хичээн ажиллахаа мэдэгдэв. Тэрээр Солонгосын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар дахь ололт амжилт, шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй хувийн хэвшлийн олон эмнэлэг, эмч нар байгааг дурьдаад эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг сайд Н.Хүрэлбаатараас хүслээ. Сайд Н.Хүрэлбаатар Монгол, Солонгосын хамтарсан эмнэлэг, лаборатори ажиллах зэргээр хамтын ажиллагаа олон чиглэлээр хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэж, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аливаа байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн сайд Н.Хүрэлбаатар БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах Үндэсний оношлогоо, эмчилгээний төв болон био-аюулгүйн III зэрэглэлийн лаборатори байгуулахад Солонгос Улстай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yu bicheede bnaa noxor yum medexgui baij ul sornii toriin omchiin salbart xoshuu buu tur. Eruul mendiin salbar sain xogjej irsen sain salbar bgaa. oroldoj boloxgui. Mongolchuud dr ueesee xuniig gesen xumuunleg sain togtoltsoog bii bolgoson uls bgaa. sain tal bol ene . xwuischilj ogt boloxgui manai ard tumen yaduu xogjil dooguur bgaa. toriin on=mchiin salb art tordoo xamaarch bx yostoi. emch bagsh.. bol toriin alban xaagchid ulsiin ireeduig beltgej ulsiig xamgaalj saxij bgaa uls shuu. ta nar baga ulsaar toglox geeree..
2012-06-21
Санал:
Сайд аа. Эрүүл мэндийн салбарт үргүй үрээд байгаа зардлаа өвчтэй хүмүүсээ Солонгост явуулаад эмчлүүлчихвэл арай дэр биш биз. Үгүй юм бол эрүүл мэндийн салбараа хувьчилсан дээр. Төлөх мөнгөө бодоод бусдад нь санаа зовохгүй явж болох байх. Одоо болохоор төлбөртэй ч юм шиг, эмчилж байгаа ч юм шиг 2-н хооронд бантан байна.
2012-03-30