Арабын лигийн чуулганы шийдвэрийг Башар Ассад бүрэн дэмжжээ

img

Арабын лигийн орнуудын удирдагчид Иракийн нийслэл Багдад хотноо ээлжит чуулганаа эхлүүллээ. Чуулганы гол хөндөх асуудал нь Сирийн асуудал юм. Иракийн ерөнхий сайд Нури Аль Малик чуулганыг нээж хэлсэн үгэндээ Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг ойрхи дорнод, арабын ертөнцөд дайны галыг дахин бүү авчраач хэмээн уриалжээ. Чуулганы үеэр Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг Арабын лигээс гаргасан гал зогсоон энхийн хэлэлцээр байгуулах төлөвлөгөөг бүрэн дэмжсэн тухай зарласан байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ