Тамгын газрын ажилтан хүний амь хөнөөжээ

img

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 1 хүний амь хохироосон гэмт хэрэгт шийтгүүлэгчдэд оногдуулсан ялын бодлогыг 2011 оны байдлаар судлажээ.

Тус аймгийн Прокурорын газраас 2011 онд хүний амь хохироосон 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Орлогч прокурор Т.Эрдэнэбат 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Д.Гүрбазарт холбогдох хэргийг хянаад 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагч Т.Эрдэнэбат шүүх хуралдааны Шүүгдэгч Д.Гүрбазарыг “2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын 3 дугаар баг “Элстийн огторго” гэдэг газар хууль бусаар гар аргаар алт олборлож байсан иргэдийг сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд тараах үедээ өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн буугаар 2 удаа буудаж, иргэн Н.Төмөрбаатарыг санаатай алсан” гэмт буруутай хэмээн үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх санал гаргажээ.

            Шүүх хэргийг хянан хэлэлцээд 2011оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24а тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гүрбазарыг бусдыг санаатай алсан гэмт буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ

            Орлогч прокурор Т.Эрдэнэбат 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Э.Эрхэмбаярт холбогдох хэргийг хянаад 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Эрхэмбаярыг “2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр О.Энхмандахыг шалтгаангүй цохиж танхайрсан, М.Пүрэв-Очирын гэрт зэвсэг хэрэглэж танхайрсан, бусдын эд зүйлийг устгасан, М.Пүрэв-Очирыг танхайн болон өс хонзонгийн сэдэлтээр алахыг завдсан” гэм буруутай хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зйүлийн 91.2.2, 91.2.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хугацаагаар ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, жинхэнэ эдлэх ял 9 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх санал гаргасан байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №6 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Эрхэмбаярыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, жинхэнэ эдлэх ял 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.

Орлогч прокурор Т.Эрдэнэбат 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Д.Амартүвшинд холбогдох хэргийг хянаад 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 51 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Амартүвшинг “2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутагт гар аргаар алт олборлож байхдаа иргэн Ч.Төрбаттай маргалдаж, түүнийг түлхсэнээс ухсан нүхрүү унаж нас барсан, хүнийг санаатай алсан” гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зйүлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх санал гаргасан байна.

Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 59 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Амартүвшинг бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд бусдын амь насыг хохироосон хэрэгт шүүх, улсын ялагчаас санал болгосон ялаас доогуур ял оногдуулсан байгааг тэмдэглэсэн байна.

       Н.Бүжин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

"шүүх, улсын ялагчаас санал болгосон ялаас доогуур ял оногдуулсан" Ene chini harin zev shyy dee. Huuliin baiguullaga ingej ajillahyg niigem hyseed baigaa yum shyy dee...
2012-05-18
ENIIG ZAAVAL UNSHARAA...ODOO IIM BAIDLIIG DUUSGAH TSAG BOLSON:
Mongol hunii Zaaval unshih eostoi niitlel… http://hamugmongol.mn/news/show/id/1316 Хариу бич
2012-03-31
albani hun buugaar hun albal 9 jil
2012-03-31
manai huuliinhan iim teneg shu turiin albani buugaar hun albal 9 jil aain jiriin ard tulhej unagaad hun albal 11 jil ugdug estoi jinhene hahuuli tanil tal end bnda ug ni yal ni soligdoh bsan yum
2012-03-31