
Испанийн Атлетик Билбао клуб өнгөрсөн шөнө германы Шальке 04 клубыг Европын лигийн шөвгийн наймын тоглолтод буулгаж авлаа.
Атлетик Билбао эхний тоглолтдоо өрсөлдөгчдөө 4:2-ын харьцаагаар ялсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хариу тоглолт болох юм.
Европын лигийн шөвгийн наймд испанийн гурван ч клуб ороод байгаа ба эхний тоглолтуудын дараагаар Атлетик Билбао, Атлетико Мадрид клубууд өрсөлдөгчөө тус тус буулган авлаа.
Аваргуудын лигийн шөвгийн наймд испанийн тэргүүлэгч хоёр клуб болох Реал Мадрид, Барселона хоёр амжилттай тоглож буй бөгөөд хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн зүгээс Аваргуудын лиг болон Европын лигт хоёуланд нь испанийн клуб түрүүлэх магадлал өндөр байна хэмээжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ