Гондурасын шоронд дахин гал гарч 13 хоригдол амиа алджээ
Латин Америкийн Гондураст өнгөрсөн сард шоронд гал гарсны улмаас 350 хоригдол амиа алдсан эмгэнэлт явдал гарч байсан. Тэгвэл энэ явдал өичгдөр дахин давтагдлаа хэмээн BBC агентлаг уламжилжээ. Гондурасын Сан Педро хэмээх газарт шоронд түймэр гарсны улмаас 13 хоригдол амиа алджээ. Тэднийг камераас нь гаргаж амжилгүй байсаар угаартаж амиа алдсан хэмээн үзжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ