Блэкберри 125 сая ам.долларын алдагдал хүлээжээ
Блэкберри брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч Канадын RIM компани сүүлийн гурван сарын туршид 125 сая ам.долларын алдагдал хүлээснээ зарлажээ.
Үүний шалтгаан нь борлуулалт буурч уг салбарт өрсөлдөгч компаниуд өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн ололт дэвшилтийг шингээсэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах болсон, мөн алдаатай Блэкберригийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс эргүүлэн татаж эхэлсэнтэй холбоотой хэмээжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ