Малын хулгайтай тэмцэнэ
Дорнод Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2012 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу Малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцье” нэгдсэн зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газартай хамтран 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна.
Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Одбаяр, УИХ-ын гишүүн Н.Алтангэрэл, Монголын мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Зундуйндорж, аймгийн хууль хяналтын болон төр захиргааны байгууллагын бүх удирдлагууд, 14 сумын ИТХТ-ийн дарга, тэргүүлэгчид, малчидын төлөөлөл зэрэг нийт 250 орчим хүн оролцжээ.
Зөвлөгөөнд аймгийн прокурор Б.Очбадар, туслах прокурор Т.Ууганбаатар, хяналтын прокурор Д.Баярмагнай оролцож, аймгийн прокурор Б.Очбадар мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ