Эхнэрээ хөнөөсөн эрэгтэйд 23 жилийн ял оноожээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Г.Сүхбаатар нь согтуугаар 2011 оны 01 дүгээр сарын 17 –ноос 18 –нд шилжих шөнө эхнэр С.Бямбасүрэнг биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, амь насыг нь хохироосон онц хүнд гэмт хэргийн шүүх хуралдааныг тус суманд нээлттэй хийжээ.
Энэ хэрэгт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, мөн хуулийн 91.2.15 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс шүүгдэгч Г.Сүхбаатарыг онц хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 23 жилийн хорих ял оноож уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ