Гэрээ байгуулан ажиллаж байна
Орхон аймгийн прокурорын газраас санаачлан Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, сахин хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард олонд түргэн шуурхай мэдээ, мэдээлэл хүргэх, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокуророос гаргасан шийдвэрийг олон нийтэд ил тод, нээлтэй байлгах зорилгоор Орхон аймгийн олон нийтийн "ЕТ" телевизтэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэрээний дагуу нэвтрүүлэг хийж ард иргэдэд тогтмол эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, хууль эрх зүйн тухай, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргээс хэрхэн урьдчлан сэргийлэх зэрэг асуудлуудыг олон нийтэд ойлгомжтой хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зохион байгуулалттай ажил эхлүүлсэн аж.
Мөн Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах хуваарь гарган Аймгийн засаг даргын шуурхайд мэдээлэл хийж, Баян-өндөр сумын засаг даргын тамгын газрын албан хаагчид, багийн засаг дарга, зохион байгуулагчдад, Их дээд сургуулиуд, 12 жилийн дунд сургуулиуд, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн цехүүд, үйлдвэр албан газруудад очиж ажиллахдаа сэтгүүлч нарыг авч явж холбогдох сурвалжлага, мэдээллийг цацаж ард иргэдтэй нээлтэй ажиллажээ.
Аймгийн прокурор Ж.Мөнхжаргал прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, зорилт, өөрчлөлт шинэчлэлтийн талаар танилцуулга хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан "Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр", Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 1/01 "Ажил эрчимжүүлэх тухай" албан даалгавар, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 94 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын албаны хариуцлагыг сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам”, “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 87/111/118 дугаартай захирамж, тушаал зэргийн талаар орлогч, туслах, хяналтын прокурорууд Орхон аймагт гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар тус тус мэдээлэл хийжээ.
Түүнчлэн сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэж байгаа байдал, ял хойшлуулсан болон хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтанд цагдаагийн байгууллагаас тавьж буй хяналттай танилцаж зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан байна.
Мөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажил байдалтай танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой ажил зохиож, сумын ард иргэд, албан хаагчидтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санаа бодол, хүсэлтийг сонсож иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн үр дүнтэй ажил болсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ