Прокурорын газраас уулзалт зохион байгуулав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн тойргууд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, уг зөвлөгөөнөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ялын биелэлтийн одоогийн байдлын талаар мэдээлэл сонсож, дээрх ялуудыг биелүүлэхэд учирч байгаа бэрхшээл, түүнийг арилгах арга замын талаар болон цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжууд, Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан заавар журмуудыг нэг мөр дагаж мөрдөн ажиллах талаар санал солилцож, зөвлөлджээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ