Монгол хэлний сурах бичгийг шинээр зохионо

img

Ирэх хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох  сурагчдын монгол хэлний сурах бичгийг шинээр зохиохоор болжээ. Тиймээс БСШУЯ-наас сурах бичиг зохиох багийг шалгаруулах уралдааныг зарласан байна. Монгол хэлний сурах бичгийн зохиогчийн багийг БСШУ-ны сайдын тушаалаар баталж, “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох хэвлүүлэх, түгээх журам”-д үндэслэн шалгаруулахаар аж. Сурах бичиг зохиох багийг шалгаруулалтад оролцох багууд ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос өмнө БСШУЯ-нд бүртгүүлэх ёстой юм байна.   Шалгаруулалтад оролцох багийн гишүүд нь  бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, бага ангийн монгол хэлний боловсролын дидактикийн судалгаа хийж байсан туршлагатай байх ёстой. Мөн бага ангийн сурагчийн хөгжлийн онцлогийн талаар онол, арга зүйн мэдлэгтэй байх шаардлагатай гэнэ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Маш зөв шийдвэр байна. Гэхдээ одоогийнх шиг хэн нэгний мөнгө олох хэрэгсэл бүү болоосой. Хэл соёл бол үндэстнийг аврах гол зүйл гэдгийг санаасай. эрдэмтэн гэх эргүү толгойтнууд...
2012-03-30