Зөвлөгөөн боллоо

img

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 тоот тушаалаар батлагдсан "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар"-ын заалтыг хэрэгжүүлж ажиллах талаар Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нартай хамтарсан зөвлөгөөн, сургалтыг 2 удаа зохион байгуулан явуулжээ.

Зааврын заалтыг нэг мөр ойлгон, дагаж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах талаар прокурор, мөрдөн байцаагч нараас гаргасан саналыг үндэслэн нэгтгэж, эрүүгийн хэргийг шалгах болон түүвэр төлөвлөгөөг эрүүгийн хэрэгт дугаар олгогдох үеэс эхлэн хөтөлж прокурорт заавал урьдчилан танилцуулах ажиллагаа, прокурорын даалгаврын биелэлтийг тооцох, хэргийн хугацааны хяналт, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд тавих хяналт зэргийг хүснэгтэд багтаан хэрэг нэг бүр дээр байнга тооцон ажиллахаар хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зарим заалтыг биелүүлэх байдал хангалтгүйгээс зөрчил их гарч байгааг таслан зогсоох талаар прокуроруудаас гаргасан саналын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйлдэж буй тогтоолыг нэг хэв загварт оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хяналтын ажилдаа хэрэгжүүлж эхэлсэн байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ