12 компанийн үнэт цаасны ханш өсчээ

img

Монголын хөрөнгийн биржид өчигдөр үнэт цаасны 4 186 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 33 ХК-ийн 440.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 62.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А ”самбарын арилжаагаар 23 ХК-ийн 34.1 мянган ширхэг хувьцааг 402.6 сая төгрөгөөр, “В ”самбарын арилжаагаар 10 ХК-ийн 28.7 мянган ширхэг хувьцааг 38.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Энэ өдрийн арилжаагаар нийт 162 хэлцэл хийгдэж, нийт 33 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21494.76 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 185.44 нэгжээр буюу 0.86 хувиар буурсан байна.   Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 98.3 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 61 удаагийн үнэт цаасны арилжаагаар 16.4 сая ширхэг хувьцааг 10.1 тэрбум төгрөгөөр, 17.9 мянган ширхэг компанийн бондыг 179.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 10.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4186 удаагийн арилжаагаар 883.5 сая ширхэг үнэт цаас арилжиж, 838.1 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улсын их дэлгүүр буюу номингоос ноогдол ашгаа яаж авах вэ
2012-03-30