"Баримт бичгийн стандарт" сэдэвт сарын аян өрнөнө

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Архивын газар хамтран ирэх сараас 1-нээс эхлэн нэг сарын хугацаатай "Баримт бичгийн стандарт" сэдэвт сарын аянг зохион байуулах гэж байна. Энэ үеэр нийслэлийн дүүргүүдийн удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч, хөтлөгдөж буй баримт бичгийн бүрдүүлэлт албан хэрэг хөтлөлтийн явцад илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулах юм. Мөн баримт бичгийн боловсруулалтад тавигдах шаардлагыг хангуулж, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, чадварыг дээшлүүлж, байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагааг тогтмолжуулахад энэхүү аяны зорилго чиглэж байгаа аж. Тус аян Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн  зургаан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд, төсөвт болон аж ахуйн байгууллага, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын хэмжээнд зохион байгуулагдах юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ