Германтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад хамтарч ажиллана

img

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарыг ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаук, гэргий Д.Шадт нар “Бэллвью” өргөөнөө албан ёсоор хүлээн авчээ. Ерөнхийлөгч Ё.Гаук “Та бол ардчиллыг эхлүүлж, ардчиллыг тогтоох үйл явцыг удирдахад тасралтгүй оролцсоор ирсэн  танигдсан лидер юм. Миний Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны зочин болж ардчилсан Ерөнхийлөгч ирж байгаад туйлын баяртай байна” хэмээн яриагаа эхэлсэн байна. Тэрбээр Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаад баяр хүргэж, амжилт хүсээд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр гарах аливаа санал санаачилгыг дэмжин ажиллах болно гэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ё.Гаукт Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, анхны төрийн зочноороо Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, “Ардчилсан хөгжлийн замаар Монгол Улс амжилттай замнахад герман нөхдийн хувь нэмэр их байсан. ХБНГУ-ын Засгийн газар, улс төрийн сангууд, ялангуяа Конрад Аденаурын сан шилжилтийн эхний жилүүдэд улс төр, хууль эрхзүйн институцууд бэхжихэд дэмжин тусалсныг бид мартахгүй. Герман бол бидний Европ дахь гол түнш юм. Цаашид танай улстай хөгжүүлж буй худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсад Германы томоохон хөрөнгө оруулалтууд нэмэгдэхийг дэмжиж ажиллах болно. Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгаа нь бидний харилцааг эдийн засгийн харилцан ашигтай харилцаа болгоход чиглэсэн үр дүнтэй алхам юм. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой орон. Манай говийн бүсэд нарны эрчим хүч ашиглах “Gobitec” парк байгуулах төслийг эхлүүлэхийг бид зорьж байна. Энэхүү төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьсан байна. Энэхүү уулзалтын үеэр Монголд нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг бий болгох, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн таатай нөхцөлийг хангаж хамтран ажиллах талаар санал солилцов. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг энэ уулзалтын үеэр санал нэгтэй дүгнэлээ.  Афганистан  дахь аюулгүй байдлыг сахиулах олон улсын хүчний ажиллагаанд манай хоёр орны цэргийн багууд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь үүний илрэл юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cherrug:
Хүслээр болдог бол ганц нүүрс боловсруулах үйлдвэртэй болчихвол ч их хэрэг байна даа. Ядаж л энэ нефьт импортлогч монополь нөхдийн хоол болохгүй. Тэгээд хужааруу нүүрсээ үнэгүй шамам өгч явуулаад зүгээр нэг өгөөд явуулахгүй зуу зуун тонны даацын машинаар газар нутаг байгаль орчноо сүйдлүүлж байхын хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Тэрнээс гадна нэг санал байнаа ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧТЭЙ болчихвол эрчим хүчний хараат байдлаас гарч хөгжлийн томоохон алхам болох нь гарцаагүй гэж санагдаж байна. Заавал пуужин хийх алба уу зөвхөн эрчих хүчээ л хямд гаргаад авчих чадалтай болчихвол дагаад олон үйлдвэр хямд зардлаар ажиллах боломжтой болно шүү дээ.
2012-04-19
ДАНДАА ХУДЛАА ЯРИХ ЮМАА. БАРИХ СОНИРХОЛ БАИХГҮЙ БАЙХГҮЙ Л БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ.
2012-04-01
Байхгүй нефтийг нэрж яах гэж байгаа юм бэ? Оросоос нефть аваад нэрнэ гэж тэнэг юм ярьдаг гаруудын нэг нь үү дээ.
2012-03-31
зочин:
муу тэнэг амьиан минь чи туураг тусгаар Монгол Улсын Ерөнхийлөгийг битгий доромжлоод бай за
2012-03-31
ish chavaad da ene elbegdorj emegtei hunees undurgui bh shiv dee hahahaha. zugeer saihan yavj bgaad ireerei tegeed doromjluulaad irdeg shuu
2012-03-30
ЗОЧИН:
НЭГ САНАЛ НЭМЬЕ. ЯВГАН ЗАМЫГ МАШИНЫ ЗАМААС НОГООН БАЙГУУЛАМЖААР ТУСГААРЛАЖ ТАВИХГҮЙ БОЛ ЗАМ ДАГАЖ ЯВБАЛ УТААНД НВ ХОРДОЖ ҮХМЭЭР БАЙНА ШД . БАС АЮУЛТАЙ .
2012-03-30
Гүүрэн гарц баривал ямар вэ:
Гүүрэн гарц баривал ямар вэ Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн үг. Хүн амын хэт нягтаршил нийслэлд олон бэрхшээлийг дагуулсаар байгаа юм. Үүний нэг нь замын түгжрэл. Учир нь нийслэлд хувийн машинтангууд хэт олширсон байдаг. Үүнийг дагаад жолооны сургуулиуд олноор нэмэгдэж, чадваргүй төгсөгчдийн эгнээ өргөжиж байна. Энэ эгнээ улам өргөжих тусам зам тээврийн осол ноёрхох боллоо. Монголд замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, тэвчээргүй, согтуугаар машин жолооддог жолооч олон бий. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваа жолоочийн эрхийг хасах хүртэл шийтгэл ногдуулж байхад ч энэ үзэгдэл хязгаарлагдахгүй хэвээр байна. Тэдний балгаар хэчнээн ч алтан амь хорвоог орхив. Эдгээр хүмүүсийн зарим нь гарцаар гарч явахдаа, эсвэл гарцны ойролцоо амиа алдсан тохиолдлууд ч байгаа юм. Дүрэм баримталж замын хөдөлгөөнд оролцдоггүй жолооч нарын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр осол гарах явдал их. Үүний нэгээхэн жишээ нь Монгол гуравдугаар сургуулийн өмнө өнгөрсөн онд шинээр тавигдсан явган хүний гарц юм. Хөл хөдөлгөөн ихтэй, тэр тусмаа бага насны хүүхдүүдийн зорчдог энэ газар явган хүний гарц тавьсан нь хамгийн оновчтой ажил байсан. Гэвч энэ гэрлэн дохиогоор хөдөлгөөнд оролцдог жолооч гэж алга. Гэрлэн дохионы ямар гэрэл асах нь жолооч нарт ер хамаагүй. Зөвхөн тэд л хөдөлгөөнд оролцох ёстой мэтээр “зүтгэлнэ”. Бүр дуут дохиогоо хангинуулан байж “давшилна”. Явган зорчигчийн замын хөдөлгөөнд оролцох гэрэл асчихаад байхад жолооч нар гараараа занган давхиад л өнгөрнө. Энэ мэт улсын нийслэлд битгий хэл аймгийн төвд ч ховорхон тааралддаг бүдүүлэг байдал нийслэлийн нэгэн замд өдөр бүр тааралдана. Үүнийг анхааралдаа авч, дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байгаа систем ч өнөөдөр алга. Энэ байдлыг шийдвэрлэх албан тушаалтан байхгүй юм бол ядаж явган зорчигчдоо хамгаалъя. Энэ замд явган хүний гарц хийчихвэл хүн дайруулахгүй хэмээн бодсон бодол талаар өнгөрсөн энэ үед нүхэн эсвэл гүүрэн гарц барих нь хамгийн зөв шийдэл болно. Гэвч Монгол гуравдугаар сургуулийн өмнөх энэ замын доогуур дулаан, цахилгааны шугам сүлжээ ихтэйгээс зам засварын ажил өрнүүлэхэд ч хүндрэлтэй байдаг. Бас байгалийн давагдашгүй хүчний өмнө нүхэн гарцны бат бөх байдал алдагдах магадлалтай. Үер боллоо гэхэд нүхэн гарц усаар дүүрч явган хүн зорчихын аргагүй байдалд орж мэднэ. Дараа нь өөрчилж, байршлыг нь солиход ч хялбар. Тиймээс энэ замд гүүрэн гарц хийвэл иргэдийн амь насыг хамгаалсан ажил болох сайн талтай. Тэгээд ч шугам сүлжээ зайлуулж байна хэмээн цаг алдахгүй. Газар нүхэлж, чанаргүй гарц хийж өнөөх нь цуурч хэзээ дарагдах бол хэмээн айх ч шаардлагагүй. Гэхдээ явган хүний гүүрэн гарцыг барихдаа хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйцээр хийж болохгүй. Бас стандартад нийцсэн хальтирдаггүй материалаар хийхгүй бол хүмүүс гэмтэх аюултай. Манай улс эрс тэс уур амьсгалтай учир үүндээ нийцсэн гүүрэн гарцыг барих нь чухал. Манайхан гүүр барина гэхээр хэрзийсэн төмөр хатгаж, өнөөх дээгүүр нь алхахаар тачигнан дуугардаг гээд асуудал олон байдаг. Тиймээс Япон, Турк зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас жишээ авч энэ ажлыг хийвэл болохгүй гэх газаргүй. Эдгээр оронд явган хүний гүүрэн гарц элбэг байдаг. Ер нь Японы бүх хотод явган хүний гүүрэн гарцыг нэг хэвийн стандарттай барьдаг байна. Эдгээр гүүрэн дээгүүр алхахад тачигнаж дуугарахгүй, гишгэхэд зөөлөн материалаар бүрсэн байдаг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар цас хунгарлаж, хальтиргаа үүсгэхгүйн тулд энэ гүүрэн гарцан дээр дээвэр хийвэл илүү тохиромжтой. Гүүрэн гарцны доогуур ачааны машин явж өнгөрөхөд зориулж, өндрийн заалтыг жолооч нарын нүдэнд харагдахаар байрлуулах хэрэгтэй. Энэ нь аюулгүй байдал талаас нь хийж буй ажил болно. Мөн гүүрийн хоёр талаар хүн унахааргүй бэхэлгээ хийж ч бас болох талтай. Бага насныхан зорчиход ч ямар нэгэн хүндрэл учруулахгүй байхаар асуудлыг шийдэж болно. Гүүрэн гарц гэхээр заавал том, нүсэр зүйл барих албагүй. Манай нөхцөлд бол хоёр хүн л зөрөх хэмжээний байхад болно. Тэгээд ч явган хүний гүүрэн гарц хийх нь газар ухаж, нүхэн гарц байгуулахаас хямд төсөр бүтэх магадлал өндөр. Тиймээс энэ ажлыг нийслэлд хийхэд болохгүй юм байхгүй. Харин ч цаг үеэ олсон, хүмүүсийнхээ амь насыг дээдэлсэн, бодитой ажил болж чадах байх гэж бодогдож байна. Ж.Тагтаа
2012-03-30
NUTSAACH EE TA NAR ,NEFT NERDEG UILDVER EE EHLEED ASHIGLALTAND ORUULAACH EE
2012-03-30
Байхгүй нефтийг нэрж яах гэж байгаа юм бэ? Оросоос нефть аваад нэрнэ гэж тэнэг юм ярьдаг гаруудын нэг нь үү дээ.