
“Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх” зөвлөгөөний үеэр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав: Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлөө дагаж ирээдүйд маш том эдийн засагтай хүчирхэг улс болох гараан дээр ирээд байна. Бид нар өдийг хүртэл ажиллаж ирсэн арга замаа үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Учир нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2008 онд дөрвөн тэрбум гаруй америк доллар /Монгол Улсын 2,5 жилийн төсөвтэй тэнцэх орлого/ ил гарч ирсэн. Энэ нь бид бүгдийн ажлын үр дүнг дүгнэж болох үзүүлэлт юм.
Далд эдийн засаг нь мөнгөний урсгал, эрх мэдлийг далдалж хууль тогтоомжийн хэрэгжилтийг алдагдуулж байна. Тиймээс иргэд орлого олсон л бол татвараа төлдөг болгох хэрэгтэй байна. Тендерийн дор татвараас зайлсхийх нөхцөл ихээхэн байна гэж үзэн татварын алба тендер шалгаруулалтад хяналт тавьдаг зохицуулалтыг бий болгохоор Засгийн газраас тодорхой ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Тиймээс энэ чиглэлд татварын шинэ бодлогыг гаргах шаардлагатай.
Татварын алба прокурорын байгууллагад мэргэшсэн хүмүүсээр боловсон хүчнээ бүрдүүлэх хэрэгтэй. Далд эдийн засгийг баримтаар нотлодог татвар бол НӨАТ юм. НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч төлж байгаатай уялдуулан далд эдийн засгийг ил болгох боломжтой юм. Татвар төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах шаардлагатай байна. Албан үүрэгтээ мэргэжлийн өндөр төвшинд ханддаг байцгаая” гэж уриаллаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ