Дээд шүүх Бүгд найрамдах намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

img

Улсын Дээд шүүх Бүгд Найрамдах намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын хүсэлтийг өчигдөр өдөр хянан хэлэлцлээ. 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан Бүгд Найрамдах намын VIII  их хурлаас намын дүрмийн 16.4.1-д заагдсан эрхийг буюу намын мөрийн хөтөлбөр, дүрмийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг намын их хурлаас бага хуралд шилжүүлж болно гэж, түүнчлэн “Намын дүрэм, мөрийн мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг намын Бага хурал шийдвэрлэх эрхтэй”, мөн  “Нам аливаа сонгуульд эвсэлд нэгдэн орсон тохиолдолд эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд эвслээс гарах эсэх асуудлыг зөвхөн намын ээлжит их хурлаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг намын дүрмийн 3 дугаар бүлгийн 18.15, 18.16 заалт болгон нэмэлт оруулахаар тогтоожээ. Улсын Дээд шүүх Бүгд Найрамдах намын дүрэмд оруулсан эдгээр  өөрчлөлтүүдийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд харшлаагүй гэж үзэн, улсын бүртгэлд бүртгэсэн байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

free-english.net АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-03-30