
“Хүн, хөдөлгөөн, хөгжил” нэртэй спорт өдөрлөг маргааш буюу 2012 оны 03 дугаар энэ сарын 31-ний бямба гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох ажээ. Жиргээчид, facebook-чидийн дунд болох уг тэмцээний нэг өрсөлдөгч нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байх юм. Тэрбээр 15200 орчим дагагчтай, 1000 гаруй удаа жиргэсэн гэсэн статистик байна.
Жиргээч, facebook-чдийн халуун ам бүлийн нэг гишүүн Засгийн газрын тэргүүн С.Батболд твитерчин залуучуудын санаачилгаар зохион байгуулах спорт өдөрлөгт оролцож сагс тоглохын зэрэгцээ залуустай уулзан яриа хөөрөө өрнүүлэх ажээ.
Сагс, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн явагдах энэхүү өдөрлөгт 500 орчим твитерч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Дашрамд дуулгахад, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр 11500 удаа жиргэсэн, түүний ийн бичсэнийг нь 8800 гаруй хүн уншсан байна.
Твиттер ертөнцөд Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин нарын нэр бүхий улстөрчид идэвхтэй жиргэдэг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ