Замын цагдааг зодсон бичлэг камерт үлджээ
Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэн давхидаг тухай албаныхан өдөр бүр мэдээлж байдаг. Гэтэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг саатуулсан Замын цагдаагийн биед халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Нарантуул захын уулзвараас Өгөөмөр зах руу буцаж эргэн дүрэм зөрчсөн жолоочийг саатуулсан Замын цагдаагийн биед халдаж, зодсон бичлэгийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний Удирдлагын төвийн камерт бичигдсэнээр үзүүлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Замын цагдаагийн биед халдсан хүн нь Монгол улсын начин цолтой бөх байж магадгүй гэнэ. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага болон Замын цагдаагийнхан шалгаж байгаа аж. Энэ талаар эргэн мэдээлэх болно. http://www.youtube.com/watch?v=OJtcsyKCQm8&feature=youtu.be

СЭТГЭГДЭЛ БИЧИХ