МУГТ Ч.Цэвээнпүрэв эх орондоо ирлээ

img

Буурал Европийн боксын рингийг арваад жилийн турш шуугиулж яваа, Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэв ялалт амжилтын мэдээ түгээсээр Лондонгоос ирлээ. Энэ сарын 23-нд Лондон хотын “The Troxy” спортын ордонд болсон WBC-гийн олон улсын бүсний төлөөх тулаанд тэрээр Францын 28 настай Бастиан Розеуг наймдугаар үед хүнд цохилтоор сөхрүүлжээ. “Эхний гурван үед би оноогоор давамгайлж, дараагийн дөрвөн үед тэр жаахан илүү байсан болов уу. Наймдугаар үе эхлүүт л би хойш хоёр алхаад хажуугаас цохиж унагалаа” хэмээн МУГТ Ч.Цэвээнпүрэв ярьж байна. Чухам энэ цохилтыг нь боксын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, Монголын ахмад дайчинг шагшин магтаж байгаа талаар гадаадын хэвлэл мэдээлэлд дурьджээ. Сонирхуулахад 41 настай Цэвээнпүрэв сая мэргэжлийн боксын 41 дэх тулаанаа хийсэн нь энэ юм. WBU, WBF холбооны дэлхийн аварга, Британийн аварга цол хүртэж, WBC-гийн олон улсын бүсний эзэн болох явцдаа тэрээр нийт 36 тулаанд ялаад (үүнээс 24-ийг хүнд цохилтоор) байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТЭР ЦОХИЛТ БОЛ АЙМААР БНА ЛЭЭ. ЭНЭ ХҮНЭЭР БАХАРХЦГААЯ МОНГОЛЧУУДАА...
2012-04-02
windhorse:
aimaar tsohison shuu.unen goyo sanagdsan
2012-04-01
BID HUNEE OLJ BAHARHAHGUI BNA ENE ZALUUGAAR BAHARHAY. DELHIIN DEVJEEN DEER MONGOL HUN YAMAR BAIDAGIIG HARUULJ DELHIIN TAMIRCHDIIG ZODSOOR BGAAD IRLEE GETEL BID JALGA DOVONDOO NEG MUU NAIRAAGAAR NACHIN BOLSON BUKHUNTSURT L HAMAG YMAA HAMJ UGUKH YM YADAHAD TER NI HAIR DAAHGUI...
2012-03-30
bobo:
goy shyy choi bol number one
2012-03-30