Н.Мөнх-Оргилын гэм бурууг хэлэлцэнэ
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн буруутайд тооцогдон анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон Ц.Мөнх-Оргилын хяналтын шатны шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 4-ны өдөр болно. Н.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн гэм буруутай хэмээн үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ