"Ардчиллын дурсамжийн сан" төслийн баримтуудыг архивт хүлээлгэн өглөө

img

“Олон улсын ардчиллын дурсамжийн сан” төслийн баримтуудыг хүлээн авах ажиллагаа Архивын ерөнхий газарт болжээ. "АНУ-ын Төрийн Департментаас Санхүүжүүлэн Америкийн Багш нарын Холбоо болон  Монгол Улсын Иргэний Боловсрол Төв, Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран энэхүү төслийг хэрэгжүүлсэн юм. Уг ажиллагаанд Архивын Ерөнхий Газрын дарга Д.Өлзийбаатар, Үндэсний Төв Архивын захирал М.Эрдэнэбат, Америкийн Багш нарын Холбооны төлөөлөгчид, Төслийн зохицуулагч Г.Цэцэгмаа болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Энэхүү төслийн баримтууд болох 191 ширхэг DVD болон ярилцлагуудыг Монгол, Англи хэл дээр текст хэлбэрээр буулгасан баримтуудыг юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ