Пара жудочид хоёр алтан медальтай
ХБНГУ-ын Хайдельберг хотноо Лондонгийн паралимпийн эрх олгох ангилал тогтоох тэмцээн боллоо. Тэмцээнд 20 орны 130 гаруй жудоч 13 жинд хүч сориход манай тамирчид амжилттай оролцлоо. 60 кг-д Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат нар алт, 90 кг-д Д.Ганбат хүрэл медаль хүртэж, 52 кг-д П.Болортуяа тавдугаар байр эзэлжээ. Тэднийг ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн дасгалжуулж байгаа юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ