Ерөнхийлөгч эх орондоо ирнэ
ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирнэ.
Ерөнхийлөгч тус улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр тавантолгойн ордыг түшиглэсэн коксын үйлдвэр байгуулах, нүүрс шингэрүүлж түлш гаргах чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцож тодорхой саналыг ажил хэрэг болгох асуудлыг ч хөнджээ. Түүнчлэн ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ