Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна

img

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи   хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус  хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.  ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө  цас орохгүй. Салхи  хойноос  секундэд 5-10 метр.  Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус , өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.  ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй Салхи  хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд  7-12 метр. Шөнөдөө  7-9 хүйтэн,  өдөртөө  5-7 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө  үүл багасна, Цас орохгүй. Салхи шөнөдөө зарим газраар зүүнээс хойш эргэж  секундэд 12-14 метр ,  өдөртөө  ихэнх нутгаар секундэд 5-10 метр   Шөнөдөө  3-8 градус хүйтэн ,өдөртөө 4-9 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ