Н.Мөнх-Оргилын гомдлыг дахин хэлэлцэнэ

img

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн  буруутайд тооцогдон  анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын гомдлыг нөгөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ  Анх 2010 онд Чингэлтэй дүүргийн анхан шатны  шүүхээс цаазын ял оноосныг  давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн бол  Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Улмаар  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хагас жил орчим явуулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  дахин анхан  шатны шүүхээр хэлэлцэж, цаазын ял  хоёр дахиа оноосон юм. Н.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн гэм буруутай хэмээн үзэж байгаа юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ёо ёо хамаг хэргээ үүрүүлчихсэн байх шив дээ болимоор юм аа
2012-04-11
hovsgol aimgiin monkh-orgil gej odoo yasan hergee huleedeggui hvn be. gercheer suusan joohon ohiduud ene ah mon gej heleel baisan shde. ter uriin shingen ene ter ni shinjilgeegeer notlogdchihood baihad yahaaraa hiigeegui geed melzeed baidag yum be.
2012-04-02
t1t:
deer setgegdel gej yum bicheed bgaa nom sonin zuragt hevlel uzeegui huduunii maluud muugai talhnii 5 tsaas oloh ajlaa hii
2012-04-02
jutdfg:
ENE SHUUH GJ UTGAA ALDLAA NEG SHIIDHED NOGOOH NBUTSAAJ BDAG IIM T1 UILDLEE T1 ERONHILOGCHTEIBOLSONOOS HOISH IH GRAGDAG BOLJ DE
2012-04-02
zocnin:
ene hyn bishee . Hereg hiigeegyi bolohooroo gemt heregten ilerne gedegt itgeltei bgaad bgaa yum . heregten ni tsaana ni bas l gemt hereg hiigeed yawj bgaa daa. hilseer tsaasalcnih bii dee.
2012-04-02
ene hyn bishee . Hereg hiigeegyi bolohooroo gemt heregten ilerne gedegt itgeltei bgaad bgaa yum . heregten ni tsaana ni bas l gemt hereg hiigeed yawj bgaa daa. hilseer tsaasalcnih bii dee.
2012-04-02
hovsgol aimgiin monkh-orgil gej odoo yasan hergee huleedeggui hvn be. gercheer suusan joohon ohiduud ene ah mon gej heleel baisan shde. ter uriin shingen ene ter ni shinjilgeegeer notlogdchihood baihad yahaaraa hiigeegui geed melzeed baidag yum be.
saaka:
ene hun alaagui bhaa. heregee huleewel hun alsand tootsoj yal ogdog biz dee
2012-04-02
MANAI TSAGDAA NAR ALNA SHUU NEEH TOM HEREG ILRUULCHIHSEN METEER HUNIIG HILSDUULJ MAGADGUI SHUU,ODOO TER HEDEN DARGA NARIIG N HAR LDAA
2012-04-02