Дөрвөн хүний аминд хүрсэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг дээд Шүүх хянана
Дөрвөн хүний амь нас хөнөөсөн Б.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг дээд Шүүх нөгөөдөр хянан хэлэлцэнэ. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, Б.Эрдэнэбилэгт цаазын ял, Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оноосон юм. Хэдийгээр тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн сард тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой хэмээн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байгаа нь энэ аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ