Цагдаагийн ажилтан зодсон Улсын харцага хэрэгт татагдлаа
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтны биед халдаж толгойн тус газар нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавт Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар хэрэг үүсгэлээ.
Тэрбээр өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзварын орчим автомашинтайгаа зорчиж явахдаа дүрэм зөрчиж улмаар шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм.
Түүний цагдаагийн ажилтан зодож буй дүрс бичлэг нь сайтуудаар цацагдсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд зодуулсан цагдаа толгойдоо хүнд гэмтэл авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ