Өнөөдөр могой өдөр

img

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 02. Сумъяа гариг. Билгийн тооллын 10. Найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн наран 06.39 цагт мандан 19.21 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эрч хүч ихэснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ