Хошин урлагийнхан улаан хивсний ёслолоо анх удаа хийлээ
Өчигдөр инээдмийн баярын өдрүүдээр олон арга хэмжээ, үзвэр үйлчилгээ нийтийн хүртээл болсноос олны анхаарлыг илүүтэй татсан нь хошин урлагийнхны улаан хивсний ёслол байлаа. Сүүлийн жилүүдэд урлагийн салбаруудаас түлхүү хөгжиж байгаа хошин урлагт хувь нэмрээ оруулж буй хамтлаг, продакшнууд нийлж анх удаагаа улаан хивсний ёслолоо Соёлын төв өргөөнд хийсэн юм. “The Best of Comedy”нэртэй энэ үйл ажиллагааг хойшид жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
Улаан хивсний ёслолын дараагаар хошин урлагийнхан маань энэ салбартаа бусдаа хошуучлан уран бүтээл хийж буй жүжигчдээ урамшуулан шагнасан юм.
Дараа нь тэд нэгдсэн тоглолт хийж үзэгчдээ баярлуулсан. Дашрамд дуулгахад энэ тоглолтын тасалбар нь 75000 төгрөгийн үнэтэй байлаа. Танхимд нэг ч суудал үлдээгүй бөгөөд тоглолтын тасалбар дуусаж, билет нь олдохгүй байлаа.
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ