М.Бат-Ялалт ИЗНН-ын дэд дарга боллоо

img

ИЗНН-ын Үндэсний хороо өнгөрсөн бямба гарагт хуралдаж дэд дарга, нарийн бичгийн дарга нараа сонголоо. ИЗНН нэг дэд даргатай байснаа хоёр болгон өргөтгөжээ. М.Хүрэлсүх намын дэд даргаар үргэлжлүүлэн ажиллах бол Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн М.Бат-Ялалтыг дэд даргаар сонгосон байна. С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл нарын гурван даргатай уг нам зургаан нарийн бичгийн дарга сонгожээ. Намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Базар, мөн Б.Энхзаяа, н.Энхболд нарын зургаан хүнийг нарийн бичгийн даргаар сонгосон байна. Ингэснээр ИЗНН хамгийн өргөн удирдах бүрэлдэхүүнтэй нам боллоо. Мөн 210 гишүүнтэй улс төрийн зөвлөлийг шинэчлэн байгуулсан байна. Нэр, дүрмийн шинэчлэлтээ Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш ИЗНН Үндэсний хорооны анхны хурлаа хийсэн нь энэ юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene Dulzen carait chini Ulamjilaliin namiin nariin bichig biluu gensec biluu baisan sanagdaad bna bas urvaad IZNN d orson ym uu iim shivshignuudiig cugluulsan oligtoi nam bish degee
2012-05-15
mm:
за тоглоом нь ч юу юм, хөндлөн удирдлагын тогтолцоо л туршиж байна даг, ололттой талууд бишгүй байдаг л байлгүй
2012-04-02
huuhduudiin togloom shig yum l bolood baina daa.
2012-04-02