
Хэвлэлийн хүрээлэнгээс санаачлан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Радио телевизийн академитай хамтран "Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин" сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 6-нд зохион байгуулагдах уг чуулганаар хэвлэл мэдээллийн удирдагч, менежерүүд нэг дор цугларч, эрүүл сэтгүүл зүйн бэрхшээл, түүнийг хөгжүүлэх гарц, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ба эрүүл сэтгүүл зүй, хэвлэлийн өөрийн зохицуулалт, чанартай сэтгүүл зүйн бизнесийн орчин, технологийн дэвшил ба бизнесийн шинэ боломж, хүний нөөц ба өрсөлдөх чадвар гэх мэт олон чухал асуудлаар санал бодлоо хуваалцах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ