Ахмад настнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарна

img

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг хүн төрөлхтний эрүүл мэндэд хамгийн ихээр тулгамдаж байгаа тодорхой нэг асуудалд зориулдаг уламжлалтай. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрөөр “Эрүүл байх нь нас уртасгана” уриатайгаар ахмад настнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах үйл ажиллагааг дэлхий нийтээрээ зохион байгуулах гэж байна. Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн төв Монгол дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газартай хамтран энэ жилийн ахмадад үйлчлэх сайн дурын ажилтныг бэлтгэх сургалт явуулж, энэ чиглэлээр үлгэр жишээ үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлгүүдийг шалгаруулах, ахмадад зориулсан өдөрлөг явуулах ажлуудыг эхлүүлээд байгаа юм байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ahmadiin eruul mendiig saijruulah ene emnelgiig sain sudlaarai. Emch, ajiltnuud ni ichdeg baihdaa. Heniig huurch baigaa yuom be. Ahiuhan bolomj olgo, esvel bur haa. Eruul mendiin said aa anhaarch uzeh asuudal ene shuu. Tend tun tsoon hun ochdog. Ochood ch yaah yum bilee?
2012-04-02