
Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтсийн 101, 105 дугаарын утсанд энэ сарын 01-ний өдрийн 08:00 цагаас 02-ны өдрийн 08:00 цагийн хооронд нийслэл хотод объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн гурав, хоолой боогдуулж нулимс асгаруулагч цацсан нэг дуудлага ирсэн байна.
Түүнчлэн 102 тоот утсанд иргэд байгууллагаас нийт 2623 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн тухай 798 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 32, илрээгүй таван хэргийг шалгаж байгаа аж. Харин шуурхай удирдлагын хэлтэс 103 дугаарт 2710 яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас бодит 576 дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх 47 oсол, гэмтлийн 55 дуудлагад үйлчилжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ