Зөвшөөрөлгүй уурхайтай сэлэнгэчүүд тэмцэх гэж байна

img

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ны байх Төмөртэйн ил уурхайд осол гарч төмөрийн хүдэр ачсан хүнд даацын машин уулын уруу осолдон жолооч нь газар дээрээ нас барсан хэрэг өнгөрсөн намар гарсан. Уг уурхай орон нутгаасаа ямар ч зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд уулын ажлын наад захын шаардлага хангаагүйн улмаас Сэлэнгэ аймгийн Мэргэжилийн хяналтын газрын дарга Б.Энхсайхан өөрийн биеэр очиж, уурхайг битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Гэтэл энэ явдлаас хойш ердөө долоо хоногийн дараа үйл ажиллагааг нь зогсоосон уурхайд төмрийн хүдэр ачсан машин осолдож, жолооч нь газар дээрээ амиа алдсан. Одоогоор ямар албан тушуултны даалгавраар мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд хаасан уурхайгаас олборлолт явуулж, эцэст хүний эрдэнэт амь үрэгдсэн бэ гэх асуултад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ны удирдлагууд хариу өгөөгүй байна. Дээрх хэргийн талаар болон уг уурхайг ашиглах талаар орон нутгийн иргэд “Нутгийн үржил шимтэй, олон мал ахуй, газар тариалан, ногооны талбай, малын бэлчээрийг эзэнгүй цөл болгохоор хүнд даацын машинууд ажилдаа гарах гэж байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус уурхайнхан ЗТБХБЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн удирдлагуудаас одоог хүртэл уурхайн зориулалтаар ашиглах замын зөвшөөрлөө ч аваагүй байгаа. Уурхайн зам гүүрээ ч тавиагүй хэрнээ ачиж зөөх гэж яарахын учир юу вэ? Нутгийн иргэд малчид, тариаланч, ногоочид Хүдэр, Ерөө, Жавхлант сумын иргэд бүгд эсэргүүцэн босч иргэний хөдөлгөөн байгуулах ажил ч эхэлж байна” хэмээж байлаа. Эрдэнэт хүний амь эрсдэж, манай улсын газар тариалангийн гол бүс нутагт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ил уурхай ажиллуулж, энэ хууль бус ажиллагаанаас нь үүдэн хүний амь нас хүртэл эрсдээд байгаа уг асуудлын эсэргүүцэн нутгийн иргэд хөдөлгөөн эргүүлэн тэмцэхээ илэрхийллээ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dayar Mongol:
Jiguur metiin urvagch nartai tootsoo hiihee amlaj baina ene met munguur eh ornoo hudaldagchdiig harsan gazraa dald oruulah hergetei DARHAN TUMURLUGIIN UILDVERIIN ESREG YAVUULGA HIIJ BUI SETGUULCHDIIG USTGANA GEDGEE ZARLAJ BAINA
2012-04-02
Tumurlugii demjij bna:
Tumurlugii demjij bna gants ulsiin uildvertee ezemshuulehgui gesen hyatadiiin zahialgat niitlelch Jiguur metiig ustgay
2012-04-02
Jiguur erguud:
Setguulch nertei erguu Jiguur guai ta yu bichij baigaagaa bodsonuu cham shig malnuudaas bolj uls eh oron hugjihgui bnashuudee mal chin uul uurhaig l uguisgeed baival boldog geed oilgochihoj chi naad uildverees orson tatvariin munguur huuree teej yavaagui medehuu tegeed hujaaguudad uguh yostoi bolj bnauu
2012-04-02
ТАНАЙ БАЙГАЛ ОРЧНЫ ДАРГА БАТЗОРИГ ЧИНЬ ӨӨРӨӨ ХҮДЭРТ АЛТНЫ УУРХАЙТАЙ МОДНЫ ЧЕНЖ БААТАРТАЙ ХАМТ БИЗНЕС ХИЙЖ СЭЛЭНГИЙН МОДЫГ ТАЙРЧ ХОТРУУ БҮХЭЭГТЭЙ МАШИНААР ЗӨӨЖ ДУУСЛАА. АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЭНЭ БАЙГАЛ ОРЧНЫ ДАРГА БАТЗОРИГИЙГ ШАЛГААЧ ЭЭ
2012-04-02