
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүсийн 2012 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр 03 дугаар сарын 29-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон ХБНГУ-ын Ferrostaal Industrieanlаgen GmbH хооронд “Тайшир-Алтай” ус хангамжийн төслийг хамтран хэрэгжүүлэх Эрмэлзэлийн бичигт талууд гарын үсэг зуран баталгаажууллаа.
Яамыг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан бөгөөд “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлснээр германы өндөр техник, технологи ашиглан Говь-Алтай аймгийн Алтай хотын усны чанар, хангамж сайжрах бүрэн боломжтой боллоо.
Сайд Ц.Дашдорж нэгэнтээ Говь-Алтайн хөгжлийн гурвалжин бол ус, эрчим хүч, зам гурав гэж хэлж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ