Захиргааны хэргийн шүүх 891 хэргийг шийдвэрлэжээ
Улсын Дээд шүүхийн Хэвлэл, мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар, шүүгч М.Батсуурь, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Тамгын хэлтсийн дарга А.Насандэлгэр нар оролцсон байна.
Ерөнхий шүүгч Ц.Цогт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн өнгөрөгч 2011 оны дөрөвдүгээр сарын1-нэс энэ оны дөрөвдүгээр 1 нь хүртэлх хугацааны шүүн таслах ажиллагааны талаарх товч танилцуулга болон Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд нээлттэй шүүх болохын төлөө хийж буй ажлуудын талаар мэдээлсэн юм. Улсын хэмжээнд нийт өнгөрсөн онд иргэдээс 1546 нэхэмжлэл хүлээн авснаас 891 хэргийг шийдвэрлэжээ.
Түүнчлэн шүүгч М.Батсуурь Ашигт малтмалтай холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэсэн мэдээ, судалгаа талаархи мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн бол шүүгч П.Соёл-Эрдэнэ Татвартай холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэсэн мэдээ судалгааны тухай, шүүгч Д.Батбаатар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэсэн мэдээ, судалгааны талаар тус тус мэдээллээ.
Ц.Цолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ