Үнэт цаасны суурь мэдлэг олгох сургалт өнөөдөр эхэлнэ

img

Монголын хөрөнгийн биржийн сургалтын төвөөс зохион байгуулдаг "Үнэт цаасны суурь мэдлэг олгох" сургалт өнөөдрөөс эхлэх гэж байна. Энэхүү сургалт нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, сонирхсон иргэд, оюутан, сурагчдад үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох зорилготой юм. Сургалт нь онол практикийг хосолсон байх ба хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа болон практик дадлага туршлага олгох хичээлүүд орох ба сургалт бүрийн онцлогт тохирсон программ батлан хичээлийг явуулаж аж. Сургалтыг  Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Монгол Банк, Брокер Дилерийн компаниуд болон бусад мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд, туршлагатай ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар явуулах юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ