
"Mongolia Mining" үзэсгэлэн, яармаг энэ сарын 20-21-ний өдрүүдэд "Мишээл экспо төв"-д болох гэж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын өрсөлдөх чадварын хүрээлэн, “Мinex Mongolia” зэрэг газраас зохион байуулж байгаа энэхүү үзэсгэлэнд БНСУ, Их Британи, Канад, БНХАУ, Австрали, АНУ, ХБНГУ, ОХУ, Швейцарь, Швед зэрэг улсын бизнесийн байгууллагууд оролцох юм.
Энэ үеэр гадна талбайд уул уурхайн томоохон машин механизмыг олонд сонирхуулах юм байна. Үзэсгэлэнд төрөл бүрийн ашигт малтмалын олборлолт явуулж байгаа уул уурхайн, геологийн судалгаа шижилгээ, хайгуулын компаниуд оролцох юм. Мөн уул уурхайн төрөл бүрийн машин механизм, өрөмдлөгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, тэсэлгээний бодис үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүд оролцох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ