
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хоѐрдугаар сарын шилдэг тамирчнаар жүдогийн тамирчин С.Ням-Очир тодорсон. Харин гуравдугаар сард тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гарган эх орон нэгтнүүдээ баярлуулж, үзүүлсэн амжилтаараа Монголын тамирчдыг манлайлсан шилдэг тамирчдыг “Гуравдугаар сарын шилдэг тамирчин” шалгаруулалтад дараах тамирчид нэр дэвшээд байгаа юм байна.
Какүрюү М.Ананд – Мэргэжлийн сумогийн Харү башѐд 13 давж, озэки цолны болзол биелүүлснээр энэ цолонд хүрсэн Монголын дөрөв дэх бөх.
Хакүхо М.Даваажаргал – Мэргэжлийн сумогийн Харү башѐд түрүүлснээр 22 дахиа түрүүлж их аварга Таканоханагийн амжилттай зэрэгцсэн юм.
С.Баярнаран – Арабын Нэгдсэн Эмират улсад болсон пара хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртэж, паралимпийн эрхээ авсан. Дэлхийд чансаагаараа тавдугаар байранд бичигдэж буй.
Т.Болортуул – Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.
Э.Уянга - Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.
У.Мөнх-Эрдэнэ - Польшийн Варшав хотноо болсон олон улсын тэмцээнд алтан медаль авсан.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ