Лондонгийн олимпд хоёр тамирчин цагаан хуудсаар оролцоно

img

Олон улсын усан спортын төрлүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Корнел Маркулешкугаас Монголын үндэсний олимпийн хороонд албан бичиг ирүүлжээ. Тус албан бичигт “Лондон-2012” олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр А.Тамир, Г.Оюунгэрэл нарыг цагаан хуудас буюу урилгаар оролцуулах зөвшөөрөл олгосноо мэдэгдсэн байна. А.Тамир нь “Шанхай-2011” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн норматив хангаагүй боловч цагаан хуудас горилогчдын “FINA ta­ble point” жагсаалтад 542 оноо авчээ. Харин Г.Оюунгэрэлийн хувьд мөн л  Шанхайн усан замд уралдаж цагаан хуудсыг халааслах эрхтэй болжээ. Хоёр тамирчинд зуны XXX олимпд зөвхөн нэг зайд уралдах эрх албан ёсоор олгосон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ