
Өнгөрөгч амралтын өдөр хуралдсан Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит хурлаар тус аймгийн Ардчилсан намын дэд даргаар аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны дарга Ш.Жандосыг сонгосон байна. Ш.Жандос нь 1984 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.
2002 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2006 онд МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр тус тус төгссөн. 2010 оноос МУИС-д социологийн ухааны магистрантураар суралцаж байгаа ажээ.
Харин ажлын туршлагын хувьд 2007-2009 онд Баян-Өлгийн аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх сүлжээний Баян-Өлгий аймаг дахь ахлагч, 2010-2011 онд “Алтайн дэвшил хөгжил сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал, 2011 оноос “Мадинэ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ