Нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг жилийн хугаацаанд магадлалаар 348 хэрэг шийдвэрлэсний 36 нь буюу 10.3 хувь нь улсын бүртгэлтэй холбоотой маргаан байжээ.
Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхйи газар болон тухай байгууллагын даргад холбогдуулж голдуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл түүний дотор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэрэг 25 буюу 69.4 хувь, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхтэй холбоотой хоёр хэрэг нэхэмжлэл гаргаснаас анхан болон давж заалдах шатны шүүх 47.2 хувийнх нь нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ