Давж заалдах шатны шүүх 348 хэрэг шийдвэрлэжээ

img

Улсын хэмжээнд 22 анхан шатны захиргааны хэргийн шүүхэд нийт 72 шүүгчийн  орон тоотойгоор ажилладаг байна. Өнгөрөгч онд 1556 нэхэмжлэл хүлээн авснаас  891 хэрэг шийдвэрлэжээ. Үүнээс 533 хэрэг буюу 59.8 хувийг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн аж.  Давж заалдах шатны шүүх долоон шүүгчийн орон тоотойгоор ажиллажээ. Улсын хэмжээний нийт 22 анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэгт гарсан гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг аж. Анхан шатны шүүхүүдийн шийдсэн нийт 891 хэргээс 499 хэрэг буюу 56 хувь нь давж заалджээ. Давж заалдах шатны шүүхэд газар, төрийн алба, ашигт малтмал, татвар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэргүүд дийлэх хувийг эзэлдэг байна.

Улсын хэмжэээнд нийт шийдвэрлэгдсэн хэргийн 86 буюу нийт хэргийн 9.6 хувь нь ашигт малтмалын маргаантай хэрэг байсан байна. “Тусгай зөвшөөрлийг цуцлах ”-тай холбоотой нийт арван нэгэн хэргийг шийдвэрлэсэн бол  Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой гурван хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Мөн Хайгуулын ажлын зардлын доод хэмжээтэй холбоотой гурван хэрэг, Тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой хоёр хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн аж.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг жилийн хугаацаанд магадлалаар 348 хэрэг шийдвэрлэсний 36 нь буюу 10.3 хувь нь улсын бүртгэлтэй холбоотой маргаан байжээ. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхйи газар болон тухай байгууллагын даргад холбогдуулж голдуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл түүний дотор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэрэг 25 буюу 69.4 хувь, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхтэй холбоотой хоёр хэрэг нэхэмжлэл гаргаснаас анхан болон давж заалдах шатны шүүх 47.2 хувийнх нь нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангаж, нэхэмлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалжээ.

Татварын маргаантай хэрэг 76 буюу нийт хэргийн 8.5 хувийг эзлэж байна. Түүнчлэн давж заалдах журмаар 492 хэрэг шийдвэрлэснээс 34  хэрэг, Харин хяналтын журмаар 240 хэрэг шийдвэрлэснээс 33 хэрэг нь татварын маргаантай хэрэг байгаа аж. Татварын маргаан гарч буй гол шалтгаан нь татвар төлөгч иргэн, хуулийн этгээдээс татвар ноогдох орлогоо нуух болон нэмэгдсэн өртөг тооцох татвар мөн эсэх, татвар төлөхгүй байх зэргээс үүдэн татвар төлөгч болон Татварын албаны хооронд маргаан үүсдэг. Түүнчлэн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөгчид мэргэжлийн зөвөлгөө өгөхүүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой нэхэмжлэл голчлон гардаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ