Цагдаагийн ажилтныг дээрэмджээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Туушин” ХХК-ийн өмнө шөнө эргүүл хийж явсан цагдааг зодож, гар утас болон үнэмлэхийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мөн СХД-ийн иргэн Н-ыг гэртээ байхад нь баг зүүсэн хоёр залуу дээрэмдэж гэрт нь байсан үнэт эдлэлүүдийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Түүнчлэн тус дүүргийн 26 дугаар хороонд 23 настай иргэн арван жилийн хүүхдэд хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан аж. Гэмт этгээдүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ