Өвөрхангай аймагт шатрын улсын аваргууд тодорно

img

МУ-ын шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 44 дэх удаагийн тэмцээн өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон өнгөрсөн жилийн улсын аваргын өрсөлдөөний медальтнууд өрсөлдөж байна. Эрэгтэй 16, эмэгтэй 13 шатарчид тойргоор тоглож оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Улсын аварга шалагруулах тэмцээн 18 жилийн дараа ийн орон нутагт явагдаж байна. Тэмцээнд их мастер хоёр, олон улсын мастер 5, олон улсын шатрын холбооны мастер 10, спортын мастер 4, дэд мастер 8 хүн өрсөлдөж байгаа юм. Эрэгтэй шатарчдын дундаж рейтинг нь дотоод 2373, гадаад 2231, эмэгтэй шатарчдынх дотоод 2121, гадаад 2012 байгаа аж. Тэмцээнд оролцогчдын дундаж нас эрэгтэй 27, эмэгтэй 21. Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 5, эмэгтэй 3 шатарчин энэ оны 9-р сард Турк улсын Стамбул хотод болох Дэлхийн шатрын 42 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм. А.Алт          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дугарсүрэн:
Интернэтийн сайтад тавчихаж чадах шүүгч байхгүй байгаа юм болов уу.Эсвэл би сайтыг нь олохгүй байж мэдэх юм.Ямар сайтаар энэ улсын аварга шалгаруулах тэмцээнийг орж үзэхийг хэлнэ үү
2012-04-02
Zandak haa bna?
2012-04-02